Шатахууны нийлүүлэлтийн талаар ЗГ-ын мэдээллийг сонсох нь зүйтэй гэж МАН-ын бүлэг үзжээ

Шатахууны нийлүүлэлтийн талаар ЗГ-ын мэдээллийг сонсох нь зүйтэй гэж МАН-ын бүлэг үзжээ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. 

Тэрбээр, "Мал аж ахуйн өвөлжилтийн байдал, шатахууны хангамж нийлүүлэлт, махны нөөц экспорт, эрчим хүчний хангамж, өвлийн бэлтгэлийн талаар Засгийн газрын мэдээллийг сонсох нь зүйтэй гэж бүлэг үзлээ. Тиймээс энэ долоо хоногийн Пүрэв гарагийн үдээс хойш Засгийн газрын мэдээллийг тусад нь авч үзэж, тухайн асуудлаар мэдээлэл сонсоно" гэв. 




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө