Ж.Ганбаатар: 21 хоногийн хугацаанд нэг ч тонн АИ92 бензин, Дизель түлш ОХУ-аас хилээр орж ирээгүй. Бүх нөөцөө шавхсан

Ж.Ганбаатар: 21 хоногийн хугацаанд нэг ч тонн АИ92 бензин, Дизель түлш ОХУ-аас хилээр орж ирээгүй. Бүх нөөцөө шавхсан

Улаанбаатарт ШТС-ууд оочер ихтэй, шатахуун ховордсон байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдсан. Улмаар Шатахууны нийлүүлэлтийн талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Арваннэгдүгээр сарын 23-ны байдлаар Монгол Улсад 95 мянган тонн дизель түлш орж ирсэн. Үүнээс долоон мянга орчим тонныг БНХАУ-аас үлдсэнийг ОХУ-аас авсан. Монгол Улсын нийт хэрэглээ хамгийн ихдээ 90 мянган тонн байдаг. Хоригтой 21 хоногийн хугацаанд нэг ч тонн АИ92 бензин болон дизель түлш ОХУ-аас хилээр орж ирээгүй. Бүх нөөцөө шавхсан. Тиймээс үүний нөлөө үргэлжилсээр байна. БНХАУ руу дизель түлш авах томоохон хэмжээний захиалга хийгээд импортлогч ААН-үүд өнгөрсөн Баасан гарагт мөнгийг нь төлсөн. 4-5 хоногийн хугацаанд энэхүү дизель орж ирэх байх. БНХАУ-аас импортолж буй шатахууны хэмжээг нэмж байгаа. Харин тэр хүртэл ОХУ-аас орж ирсэн дизель түлшээрээ хүргэнэ. Үүнээс өөр арга зам байхгүй. Хятадаас шатахууныг хангалттай хэмжээгээр импортолж байгаа болохоор нийлүүлэлт хэвийн болох хүлээлттэй байна.

Манай улс газрын тосны салбарт жилд хоёр тэрбум ам.долларын хэрэглээтэй улс. Засгийн газраас ОХУ-д бүх талын хүсэлтээ тавьж байна. Тус улс дотооддоо зүүн тийш явж буй төмөр замын ачаалал ихтэй, дайн байлдаантай холбоотойгоор асуудал дотооддоо хүнд байна. Газрын тосны Ангарскийн үйлдвэрт хэд, хэдэн гэмтэл гарч, томоохон засвар хийсэн гэхчлэн бэрхшээл их байгаа. БНХАУ дэлхийн хамгийн том импортлогч учир тэр болгон квот гаргаж өгөхгүй. Өөрсдөө импортоор авч байгаа улс шатахуунаа илүүчилж зарна гэдэг хязгаарлагдмал гэсэн үг. Түлшийг БНХАУ-аас ОХУ-аас авдгаасаа илүү үнээр авч байгаа. Франц, Герман, Япон, БНСУ хоригт орсон ч шатахууныг их үнээр Араб, Венесуэль, Индонезоос авчхаж байна. Үнэтэй шатахуун авснаар Франц, Герман зэрэг улсад бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ өсөж байгаа юм билээ. Манай улс далайд гарцгүй тул өөр сонголт байхгүй" гэлээ. 




Улаанбаатарт 24 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө