А.Цэрэнбат: Лу.Гантөмөрийг БЗС-ийн хулгайн асуудлаар АТГ-т шалгагдаж байгааг хэлсний төлөө намайг намаасаа хөөх өргөдөл гаргасан /ВИДЕО/

А.Цэрэнбат: Лу.Гантөмөрийг БЗС-ийн хулгайн асуудлаар АТГ-т шалгагдаж байгааг хэлсний төлөө намайг намаасаа хөөх өргөдөл гаргасан /ВИДЕО/

АН-ын дарга Лу.Гантөмөр Болосролын зээлийн сангийн хулгайгаас болж АТГ-т шалгагдаж байгаа талаар мэдээлсэн Үндэсний АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн А.Цэрэнбатыг Үндсэн дүрмийн хороонд өргөдөл гарган намаасаа хөөхөөр хэлэлцэж байгаа гэнэ. Иймд бид түүнд байх баримт нотолгоо болон бусад асуудлын талаар асууж ярилцлаа. 

ВИДЕО: 

- АН-ын дарга Лу.Гантөмөрийг АТГ шалгаж байгаа талаар анх та мэдээлсэн. Энэ хэрэг дээр холбогдох баримт материалууд танд бий юу?

Ардчилсан намын гишүүдийн эрхийг хамгаалах түр хорооноос Лу.Гантөмөр гэж хүнийг Боловсрлы зээлийн сантай холбогдуулан шалгаж байгаа талаар АТГ тодруулга өгсөн. Энэ дээр АТГ болон эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсэг Боловсролын зээлийн сангийн хэргээр энэ хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

- Энэ хэрэгтэй холбогдуулан улс төрийн намаас нь дарамт шахалт ирж байна уу?

Лу.Гантөмөрийг эхлээд маш сайн дэмжиж байсан. Гэтэл ажлаа огт хийхгүй байна. Өнөөдөр АН үнэхээр унтаа байдалтай байна. Ийм байгаагийн шалтгаан ерөөсөө Лу. Гантөмөр шалгагдаж байгаа юм байна. Үүнийг нь илрүүлсний хээ төлөө намын үндсэн дүрмийн хороо хуралдаж, н.Алтанхуяг, А.Цэрэнбат, н.Цэгмид гэх гурван хүнийг шүгэл үлээснийх нь төлөө “Намын эь нэгдлийн эсрэг ажилласан гэх шалтгаанаар намаасаа хөөх гэж байна. Үүнээс харахад манай нам аль хэдийнээ сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахаа байсан. Олигтойхон үр дүнтэй жагсаал цуглаан ч байгуулж чаддаггүй. Энэ гомдлын ард мэдээж Лу.Гантөмөр байгаа. АН бол коммунист намын тогтолцоо ру аль хэдийнээ шилжээд орчихсон. Нэгнээ хорж цагддаг, хянаж шалгадаг, хувийн ажиллагаа явуулдаг. Ийм байдалтай байж байгаад л өмнөх сонгуульд ялагдалд хүргэсэн.

- Танай нам ер нь намынхаа даргыг зүгээр ажлыг нь хийлгэчхэж болдоггүй юм уу. Яагаад ингээд эсэргүүцээд байдаг юм бэ?

Х.Баттулга болон С.Эрдэнэ гэх хоёр хүн энэ намыг гурван жил зооондоо хутгасан. Хамгийн сүүлд нийслэлийн АН-ын даргыг сонгоход л дүрэм зөрчсөн. Уг нь бүх гишүүд санал өгөх ёстой байдаг ч зөвхөн хоёр зуун хүн л санал өгсөн. Гэх мэтчилэн үндсэн дүрмээ биелүүлэхгүй байгаа шалтгаан нь АТГ-т шалгагдаж байгаа юм байна. Бид ийм хулгайч намын даргатай байж чадахгүй. АН-ын залуус нэгдэж, Лу.Гантөмөрийг огцруулах асуудлыг авч хэлэлцэнэ. Мянга мянган залуус ийм хулгайч хүнээр удирдуулж болохгүй.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө