УИХ-ын байнгын хороод хуралдана

УИХ-ын байнгын хороод хуралдана

Өнөөдөр /2023.11.28/ УИХ-ын долоон байнгын хороо хуралдаж, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудад санал дүгнэлтээ гаргана.

  • Тодруулбал, Нийгмийн бодлогын байнгын хороо Агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсоно.
  • Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Иргэдээс худалдаж авсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай тогтоолын төсөл, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
  • Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчлэлийг хэлэлцэх бол Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төслийг хэлэлцэнэ.