"Нүүрсний жинхэнэ хулгайч" гэдэг Х.Баттулга, Т.Аюурсайхан нарыг дуудахгүйгээр Ц.Элбэгдорж, Р.Амаржаргалаас мэдүүлэг авна гэж Б.Энхбаярын "сонсгол" хэлбэрдэж эхэллээ

"Нүүрсний жинхэнэ хулгайч" гэдэг Х.Баттулга, Т.Аюурсайхан нарыг дуудахгүйгээр Ц.Элбэгдорж, Р.Амаржаргалаас мэдүүлэг авна гэж Б.Энхбаярын "сонсгол" хэлбэрдэж эхэллээ

Бүтэн нэг жил тойрсон "Нүүрсний сонсгол"-ын нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний тов ирэх сарын 04-08 ны өдөр гэж товлогдоод байна.

Энэ талаар өчигдөр /2023.11.27/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийж, "Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ, Р.Амаржаргал" зэрэг хүмүүсийг тус сонсгол ирж мэдүүлэг өгөх ёстой гэж зарласан юм. Эдгээр нэр гарч буй хүмүүс нь дандаа АН-ын данстай хүмүүс. 

Хачирхалтай нь МАН-ын Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын зарласан нэрс дотор, "Нүүрсний хулгайч гэгдэж буй Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулга" нарын нэрс байсангүй. Үнэндээ, Б.Энхбаярын сонсгол хэлбэр төдий болно гэдгийг олон хүмүүс хэлж буй. Тодруулбал, Тавантолгой нүүрсний мөнгөөр Зүүнбаян, Гашуунсухайт чиглэлд төмөр зам тавьсан Х.Баттулга, Нүүрсний хэргээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түтгэлзээд байгаа Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нарыг дуудаж, мэдүүлэг авах учиртай. Гэтэл Б.Энхбаяр эдгээр хүмүүсийн нэрийг огт дурьдахгүйгээр АН-ын данстай хүмүүсийн нэрийг дурьдаж, нүүрсний сонсголоор ирэх 2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, улс төр хийж эхлэв бололтой. 




Улаанбаатарт 24 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө