Арабын нэгдсэн Эмират улс руу Монгол Улсын иргэд зорчиход виз шаардлагагүй болно

Арабын нэгдсэн Эмират улс руу Монгол Улсын иргэд зорчиход виз шаардлагагүй болно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотод өчигдөр /2023.11.28/ очсон байна.

Дээд түвшний уулзалт Дубай хотноо өнөөдөр эхэлж байгаа бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Арабын нэгдсэн Эмират улсын Ерөнхийлөгч Эрхэ дээд Шейх Мухаммад Бин Заид Аль-Нахъяантай албан ёсны уулзалт хийж, талууд дараах баримт бичигт гарын үсэг зурна.

Гарын үсэг зураг санамж бичгүүдэд,

  • Дипломат, албан, тусгай болон энгийн пасспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, АНЭУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • “Засгийн газрын хөгжил шинэчлэлийн талаар туршлага солилцох тухай Монгол Улсын ЗГХЭГ, АНЭУ-ын ЗГХЭ яам  хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”
  • Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНЭУ-ын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • Хамтран ажиллах тухайн МҮОНРТ-ийн АНЭУ-ын Абу Дабигийн хэвлэл мэдээллийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • Монгол Улсын шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэн болон АНЭУ-ын Эмиратын бодлогын төв хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг

багтаж байна.