Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар Б.Баттөмөрийг улираан томилжээ

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар Б.Баттөмөрийг улираан томилжээ

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн /2023.11.28/ хуралдаанаар даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцжээ.

УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцээд тус Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг улируулан томилохоор шийдвэрлэсэн байна.

Тэрбээр, 1979 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг инженер, механикч, 1991 онд ОХУ-ын Москва хотын Нийгэм-Улс төрийн дээд сургуулийг эдийн засагч, улс төр судлаач, 2001 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрхзүйч мэргэжлээр тус тус төгссөн. 

  • 2003 онд эдийн засгийн ухааны доктор (Ph.D)
  • 2008 онд эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан
  • 1980-1986 онд Ой модны аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга
  • 1986-1989 онд Хөнгөн үйлдвэрийн яаманд хэлтсийн дарга
  • 2000-2008 онд Улсын Гаалийн ерөнхий газрын дэд дарга, дарга
  • 2011-2013 онд Монголын үндэсний татварын ерөнхий газрын дарга
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
  • 2022 оноос Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа аж.

Түүнчлэн Байнгын хорооны даргыг улируулан сонгох санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7% нь дэмжсэн байна.




Улаанбаатарт 16 градус хүйтэн байна

44 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр тахиа өдөр

49 минутын өмнө