Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Э.Батшугарыг улираан томиллоо

Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Э.Батшугарыг улираан томиллоо

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр /2023.11.29/ хуралдаж байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцээд тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Э.Батшугарыг улируулан томилохоор шийдвэрлэснийг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат танилцуулсан байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн байгаагүй тул байнгын хорооны даргыг улирлуулан сонгох санал хураалтыг явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжжээ.