Г.Занданшатар: Шаардлагатай бол Д.Мөнх-Эрдэнэ дээр хамт очьё /ВИДЕО/

Г.Занданшатар: Шаардлагатай бол Д.Мөнх-Эрдэнэ дээр хамт очьё /ВИДЕО/

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Сүнжидийг Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар томиллоо. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар ХЭҮК-т хандан Д.Мөнх-Эрдэнийн асуудалд анхаарал хандуулахыг хүслээ. Тэрээр, түүний асуудлаар өмнө нь ХЭҮК-т хянан шалгалт хийх үүрэг өгсөн ч тодорхой хариу өгөөгүй. Иймд шаардлагатай гэвэл ХЭҮК-той хамт иргэн Д.Мөнх-Эрдэнэ дээр очъё гэв. Иргэн Д.Мөнх-Эрдэнэ эрх нь зөрчигдсөн талаар Улсын Мөрдөн байцаах албанд бичгээр гомдол гаргаж, 441-р хорих ангийн захиргаагаар уламжлуулаад байгаа билээ.

ВИДЕО: