"Нүүрсний хэрэг"-т холбогдсон Ерөнхийлөгч асан Х.Баттулга хүргэн О.Тэнүүн болоод МоАХ фракцынхаа гишүүдээ дагуулан Японд айлчилж яваа ажээ

"Нүүрсний хэрэг"-т холбогдсон Ерөнхийлөгч асан Х.Баттулга хүргэн О.Тэнүүн болоод МоАХ фракцынхаа гишүүдээ дагуулан Японд айлчилж яваа ажээ

Өнгөрөгч хоёрдугаар сар /2023.02/-д АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэсэн. Ингэснээр тус намд фракцын улс төр эхэлсэн гэж болно. Тухайлбал, АН дотор 1970 оны залуус нийлж Од фракц, 1980 оны залуус нь нийлж Морьтон фракцыг байгуулсан бол Увс аймгаас гаралтай гишүүд нь нийлж Анчин зэрэг фракцыг байгуулсан байдаг. 

Харин Х.Баттулгын удирддаг МоАХ фракц, С.Эрдэнийн удирддаг Шонхор фракц, З.Энхболдын хүмүүс С.Эрдэнээс салж шонхор шувуунаас том шувууг бэлэгдэж Хангарьд гэсэн нэртэй фракцыг байгуулсан байдаг. Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулга нүүрсний хэрэгт холбогдсон ч, өнөөдрийг хүртэл хилийн хориг байхгүй, сул чөлөөтэй яваа.

Тэгвэл тэрээр МоАХ фракцынхаа залуусыг дагуулан Япон улсад айлчлал хийж яваа аж. Тухайлбал, Х.Баттулгыг дагаж, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, АН-ын дэд дара О.Алтангэрэл, Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт, Булган аймгийн Засаг дарга А.Ариун-Эрдэнэ, Орхон аймгийн АН-ын дарга Ц.Батхуяг, Сэлэнгэ аймгийн АН-ын дарга Р.Батжаргал, ҮБХ-ны гишүүн М.Хүдэрбаатар, ҮБХ-ны гишүүн Б.Ган-Очир нар дагалдан яваа ажээ. Мөн Х.Баттулгын айлчлалын бүрэлдэхүүнд түүний хүргэн Б.Намуунаагийнх нь нөхөр О.Тэнүүн хамт яваа аж.