Н.Учрал сайд ХХЗХ-ны хүмүүстэй өнөөдөр "Заригмн сайтыг нээх" асуудлаар хуралдахаар болсон гэв

Н.Учрал сайд ХХЗХ-ны хүмүүстэй өнөөдөр "Заригмн сайтыг нээх" асуудлаар хуралдахаар болсон гэв

Zarig.mn сайтын хандалтыг хязгаарлах шийдвэрийг прокурор болон цагдаагийн байгууллагаас гаргаж энэ дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо /ХХЗХ/-ноос Zarig.mn домайн нэрийг хар жагсаалтад оруулж, монголоос тус домайн руу орох хандалтыг нь хязгаарлаад байгаа юм.  

Энэ талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, "ХХЗХ бол яамны дэргэдэх агентлаг биш олон улсын байгууллагын тавьсан шаардлагын дагуу интернэтийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагатай хамтран ажилладаг байгууллага. Журмын дагуу прокуророос бичиг ирж, ШЕЗ гомдол гаргасан тул дүгнэлтээ явуулсан байна. Мөн цагдаагийн байгууллага үүний дагуу шаардлага тавьсан тул журамд заасан нөхцөл шаардлагын дагуу арга хэмжээ авсан юм байна" гэж тайлбарласан.

Тэгвэл өнөөдөр /2023.12.03/ Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал болоод ХХЗХ-ны удирдлагууд хамтарч хуралдахаар болсон гэдгийг эх сурвалж мэдээллээ. Харин Сүхбаатарын талбайд Zarig.mn сайтын сэтгүүлчдийн суулт үргэлжилж байна.