ВИДЕО: Сэтгүүлч Х.Цогтбилгүүндарь Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзаж, Монгол Улс яагаад Оросын нөлөөнөөс ангид байх ёстой талаар ярилцжээ

ВИДЕО: Сэтгүүлч Х.Цогтбилгүүндарь Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзаж, Монгол Улс яагаад Оросын нөлөөнөөс ангид байх ёстой талаар ярилцжээ

Unnu.news медиа компанийн ерөнхий продюсер Х.Цогтбилгүүндарь Украинд төвтэй “Нийтийн эрх ашгийн сэтгүүл зүйн лаборатори” ТББ-ын “Connecting Continents” төсөлд шалгарч, Украинаас дайны бодит нөхцөл байдлыг сурвалжлахаар болж, тус улсыг зорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Ази, Африк, Латин Америкийн сэтгүүлч, нийтлэлчид Украинд нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, ОХУ-аас Украинд хийж байгаа дайны талаарх бодит мэдээллийг хүргэх зорилготой тус хөтөлбөрт Ази тивээс долоон сэтгүүлч сонгогдож, оролцсон юм. Улмаар хөтөлбөрийн сэтгүүлчид өнгөрсөн арваннэгдүгээр сарын 25-аас эхлэн Украинд ажиллаж өчигдөр /2023.12.03/ ажлаа өндөрлүүллээ.

Энэ үеэр Монгол Улсыг төлөөлж буй Unnu.news медиа компанийн ерөнхий продюсер Х.Цогтбилгүүндарь Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзаж, ярилцлаа. Тэрээр Монгол Улсад амьдарч байсан дурсамжаа хуваалцахын сацуу Монгол Улс яагаад ОХУ-ын нөлөөнөөс ангид байх ёстой талаар онцоллоо. Ерөнхийлөгч В.Зеленский Х.Цогтбилгүүндарийн асуултад өгсөн хариултыг бүрэн эхээр нь хүргэж байна.

ВИДЕО: