Засгийн газрын өнөөдрийн хурлаар "Ипотекийн хөнгөлөлттэй зээл"-ийн асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газрын өнөөдрийн хурлаар "Ипотекийн хөнгөлөлттэй зээл"-ийн асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.12.06/ Төрийн ордонд үргэлжилж байна. Тус хуралдааны товд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулсан суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын PISA-2022 үнэлгээний Монгол Улсын үр дүн, Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээний санал, Эрүүл мэндийн салбарын шинэчлэл, Монгол Улс дахь томуу, томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, Дипломат төлөөлөгчийн газруудын цалин тогтоох нэгжийн тухай Засгийн газрын тогтоолын төсөл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өөрийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй төсөл, арга хэмжээний санал, Үндэсний баялгийн сангийн хуулийн төсөл зэрэг асуудал багтсан байна. Нийт 26 асуудлыг хэлэлцэх болон танилцах горимоор оруулж ирсэн аж.