Ж.Ганбаатар: Дизель түлш болон АИ 92 шатахууны үнэ өсөхгүй ойрын хоёр хоногтоо нийлүүлэлт хэвийн болно

Ж.Ганбаатар: Дизель түлш болон АИ 92 шатахууны үнэ өсөхгүй ойрын хоёр хоногтоо нийлүүлэлт хэвийн болно

Өнгөрсөн долоо хоногт дизель түлш, АИ 92, АИ 95 шатахуун тасалдсан. Үүнээс үүдэн шатахуун түгээх станциуд бага хэмжээгээр шатахууныг олгож энэ хэрээр иргэдийн дугаарлалт нэмэгдсэн. Тэгвэл үүсээд бус асуудалтай холбогдуулан яг одоо Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийж байна. 

Тэрбээр "ОХУ хориг тавьсан. Зүүн Сибирь хэсэгт болон алс Дорнодын хэсэгт төмөр замын бөөгнөрөл их байна. Үүнтэй холбоотойгоор манайх руу хөдөлсөн вагон хоцролттой явж байгаа юм. Манай нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Энэ нь дизелийн хангамжид шууд нөлөөлж байгаа. Монгол Улс 90-100 мянган дизель түлшийг нэг сард хэрэглэдэг. ОХУ-ын холбогдох бүх дарга нартай харилцаж байгаа. Тэд бүх анхаарлыг тавьж байгаа. Гэхдээ өмнөх жилүүдэд байгаагүй хүндрэл тус улсад үүсээд байгаа. Тиймээс тэр нөхцөл байдлаас шалтгаалж байгаа шүү. 

ОХУ-аас дизель түлшийг өгдгөөрөө өгнө. Гэхдээ илүү өгч чадахгүй. Тиймээс бид энэ сард БНХАУ-аас 31,500 тонн дизель түлш захиалсан. Энэ түлшний эхний 5,000 тонн нь өнөөдөр ирнэ. Дизель түлшний нөөцлөлт их байна. ШТС-д бөөний үнээс хямд зарж байгаа учир колонкуудаас бөөнөөр нь авч дамлан шаглах процесс байна. Тиймээс Улаанбаатар хотоос падаангүй буюу ямар нэгэн захиалгагүй дизель түлш хөдөө орон нутаг руу гаргахыг өнөөдрөөс хориглож байна.

ШТС-уудаас том, жижиг түгээлтийн машинууд авч байгааг харж байгаа байх. ОХУ-ын хориг зөвхөн Монголд тавьсан хориг бус. Дэлхийн зах зээл дээр бензин болон, дизель түлшний үнэ унаж байна. Дизель түлшийг ОХУ-аас арваннэгдүгээр сард нэг тонныг үнэ 930 доллароор нийлүүлж байсан. Энэ сард нэг тонныг нь 855 доллароор авч байна. БНХАУ-аас 1,080 доллароор авч байна. ОХУ есдүгээр сарын 21-нд хориг тавьсан. Энэ хоригийн улмаас манай улс бүх нөөцөө шавхсан. Энэ хүндрэлээс л бид гарч чадахгүй байгаа юм. Цаашид АИ 92 болон дизель түлшний үнэ өсөхгүй. Ойрын хоёр хоногтоо нөөцөө хангалттай хангана. Роснефть компанитай 705 долларын таван жилийн хатуу гэрээг хийсэн учраас үнэ өөрчлөгдөхгүй" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: