УИХ-ын гишүүн Х.Баделхан Баян-Өлгий аймагт МАН-аас нэр дэвших квотдоо эхнэрийнхээ төрсөн дүү н.Манчукийг зүтгүүлж эхэлжээ

УИХ-ын гишүүн Х.Баделхан Баян-Өлгий аймагт МАН-аас нэр дэвших квотдоо эхнэрийнхээ төрсөн дүү н.Манчукийг зүтгүүлж эхэлжээ

Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын гишүүд болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь болон хугацааг тогтоох, сунгах явцдаа 415 удаагийн үйлдлээр бусдаас хахууль авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хуурамч материал бүрдүүлж бусдад давуу байдал бий болгон 153 удаа хахууль авсан гэх хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн. 

Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргаар УИХ-ын гишүүн Х.Баделханы эхнэрийн төрсөн дүү н.Манчук ажилладаг. н.Манчук нь дээрх хэрэгт нэр холбогдон шалгагдаж байсан билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Баделхан нь н.Манчукийг МАН-аас Баян-Өлгий аймагт нэр дэвшүүлэхээр хөөцөлдөж эхэлжээ. МАН-ынхан УИХ-д нэр дэвшихээр дотооддоо өрсөлдөж эхэлсэн бөгөөд Баян-Өлгийд УИХ-ын гишүүн Х.Баделхан, Т.Аубакир нэр дэвших бөгөөд тэд АН-аас сонгогдсон Б.Бейсений квотод н.Манчукийг нэр дэвшүүлэхээр ярьж эхэлжээ. Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн Х.Баделханы компани нь тус аймаг дахь бүх тендерийн ажлыг хийдэг, ах дүүгээ төрийн албанд томилсон гэх шүүмжлэл байдаг билээ.