"Улс төрөөс явж өгдөггүй Х.Баттулга" АН-ын дэргэдэх Залуучуудын холбооны тэргүүнд ч Б.Ган-Очирын нэрийг нь дэвшүүлжээ

"Улс төрөөс явж өгдөггүй Х.Баттулга" АН-ын дэргэдэх Залуучуудын холбооны тэргүүнд ч Б.Ган-Очирын нэрийг нь дэвшүүлжээ

АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/-ны тэргүүнийг тодруулах хурал удахгүй болохоор нэр дэвшигчдээ өчигдөр /2023.12.10/ бүртгэж дууссан байна. Тус албан тушаалд М.Амгаланбаатар, Б.Батзаяа, Б.Ган-очир, Л.Ганхөлөг гэсэн дөрвөн иргэн бүртгүүлсэн байна.

Тэгвэл АЗХ-ны тэргүүнд Л.Гантөмөр өөрийн улс төрийн багийн хүн болох М.Амгаланбаатарыг нэр дэвшүүлсэн бол, Ерөнхийлөгч асан Х.Баттулга МоАХ-ны гишүүн Б.Ган-очирыг нэр дэвшүүлж, дэмжиж байгаа аж. Сонирхуулахад, Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг нэр дэвшүүлээд ялагдсан бол, Нийслэлийн АН-ын хорооны дарга Т.Батцогтын нэр дэвшүүлээд ялалт байгуулжээ. Харин энэ удаа АЗХ-ны тэргүүн Б.Ган-очирыг дэвшүүлсэн байна.

Товчхондоо, "улс төрөөс явж өгдөггүй хүн"-ээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нэрлэх байна. Учир нь АН-ын бусад лидерүүд тус намын үйл ажиллагаа, сонгуульт ажилд өрсөлдөхөө болиод удаж байгаа бол, Х.Баттулга өөрийн улс төрийн баг, гар хөлөө тус намын шат, шатны сонгуульд ийнхүү нэр дэвшүүлж байгаа ажээ.