Б.Ганхуягийг "Нүүрсний сонсгол"-ын хоёрдугаар шатанд гэрчээр оролцуулах хүсэлтийг УИХ-ын түр хорооноос шүүхэд гаргажээ

Б.Ганхуягийг "Нүүрсний сонсгол"-ын хоёрдугаар шатанд гэрчээр оролцуулах хүсэлтийг УИХ-ын түр хорооноос шүүхэд гаргажээ

"Нүүрсний" гэх тодотголтой хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын 2-р үе шат 12 дугаар сарын 18-наас эхэлнэ. Нүүрсний эхний шатны сонсголд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг гэрчээр орцуулахаар дуудсан боловч шүүх татгалзсан байдаг. Харин сонсголын 2-р хэсэгт мөн гэрчээр оролцуулахаар хянан шалгах түр хорооноос Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиунд ханджээ.