ВИДЕО: “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг эх орондоо буцааж авч ирэх нь гэмт хэрэг байсан уу

ВИДЕО: “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг эх орондоо буцааж авч ирэх нь гэмт хэрэг байсан уу

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Монгол Улс, 49 хувийг нь ОХУ 2016 оныг хүртэл эзэмшиж байсан. Харин 2016 оны зургаадугаар сар /2023.06/-д Эрдэнэт ТӨҮГ-ын ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийг Монголын зэс корпорац худалдан авснаар тус үйлдвэр 100 хувь монголчуудын мэдэлд ирсэн юм.

ВИДЕО: 

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын Засгийн газар оросууддаа зарах гэсэн хоёр оролдлого хийж байжээ. Тодруулбал, эхнийх нь 1999 онд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Оросын хувийн хэвшлийнхэн авах анхны оролдлого болж байжээ. Оросын Засгийн газраас өөрийн мэдлийн Эрдэнэтийн 49 хувиа зарах болсноо гэрээ, дүрмийн дагуу Монголын талд мэдэгдэж зөвшөөрөл хүссэн байна. Хариуд нь Ерөнхий сайд Ж.Наранцацралт  1999 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр,  ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Ю.Д.Маслюковт илгээсэн захидалдаа, “Оросын тал “Эрдэнэт” үйлдвэрийн өөрийн эзэмшлийн  49 хувийг 240 мянган доллараар зарахыг нь зөвшөөрсөн” утгатай захидал илгээсэнд сөрөг хүчин МАН хүчтэй эсэргүүцэж, уг үйл явдлаас 14 хоногийн дараа Ж.Наранцацралтын Засгийн газрыг огцруулжээ.

Удаах оролдлого 2012 онд болж, “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшигч ОХУ-ын төрийн өмчит “Ростехнологи”-ийн удирдлагууд “Монгол, Орос талууд “Эрдэнэт”-ийн хувьцаанаасаа тус бүр 25 хувийг нэгтгэн стратегийн хөрөнгө оруулагчдад худалдах санал гаргаж байж. Талууд тус бүр 25 хувь гэхээр “Эрдэнэт”-ийн 50 хувийг зарна гэсэн үг. Энэ тохиолдолд  ОХУ бодитоор “Эрдэнэт”-ийн 74 хувьтай болох байж. Харин уг санал ажил болоогүй талаар iToim.mn сайтын эрхлэгч Г.Отгонбаяр агсан бичиж байжээ. 

Дараа нь, “Эрдэнэт”-ийн 49 хувийг монголчууд авах боломж 2016 онд тохиож, манайхан ашиглаж чадсан. Гэтэл “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан мөнгөний гарал үүсэл тойрсон хуулийн асуудал, санхүүгийн хэлцэл нь хэт сунжирч, хувьцааг нь Оросуудаас салгаж Монголд  авчирсан хүмүүс хууль, шүүхийн байгууллагын хаалгыг татаж долоо дахь жилдээ ороод явж байна.