Малчид “Мах Импекс” компаниар дамжуулан гадаад зах зээлд хурганы мах өндөр үнээр нийлүүлжээ

Малчид “Мах Импекс” компаниар дамжуулан гадаад зах зээлд хурганы мах өндөр үнээр нийлүүлжээ

Малчид 250 гаруй хурганы махыг “Мах Импекс” компаниар дамжуулан гадаад зах зээлд нийлүүлж, зах зээлийн ханшнаас  4.5 сая төгрөгийн илүү ашиг хүртэжээ.

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 13 малчин өрх төөнөх аргаар хөнгөлж 3 сарын хугацаанд тусгайлан суурилсан хурганы махыг гадаад зах зээлд нийлүүлснээр малчид 23 сая төгрөгийн борлуулалт хийж чадсан байна. Ингэснээр орон нутгийн зах зээлийн ханшнаас 4.5 сая төгрөгийн илүү ашиг хүртэж байгаа юм.

Хурганы жинг богино хугацаанд өсгөн махны гарцыг нэмэгдүүлж, зах зээлд эрт борлуулах нь бэлчээрийн даац, ачааллыг ч мөн бууруулах боломжтой. Хонины махны өртгийн сүлжээг хөгжүүлэх ажлыг Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын ХХААБ, GIZ хамтран хэрэгжүүлж буй  “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (STREAM) төслөөс хэрэгжүүлж байгаа аж.