ВИДЕО: "Шар гэгээ" УСК-нд тоглосон хоёр хүүд “Толин хул”-ын адуун сүргээс хурдан удмын бага морь бэлэглэжээ

ВИДЕО: "Шар гэгээ" УСК-нд тоглосон хоёр хүүд “Толин хул”-ын адуун сүргээс хурдан удмын бага морь бэлэглэжээ

Найруулагч Б.Батдэлгэрийн бүтээл, Ш.Гүрбазарын зохиолоос сэдэвлэсэн “Шар гэгээ” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болж, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн 15 дахь удаагийн "Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдэг гурван төрөлд шалгарч Хангарьд цомын эзэн болсон билээ.

Тэгвэл Шар гэгээ УСК амьдрал дээр биеллээ олж, тус киноны уран бүтээлчид Өвөрхангай аймгийн уугуул, Нийслэлийн алдарт уяач Б.Ганхөлөгтэй хамтран киноныхоо хоёр бяцхан жүжигчдэд Монгол Улсын тод манлай уяач Гаваагийн Батхүү агсны үүсгэсэн Шунхлай угшлын дуунд мөнхөрсөн “Толин хул”-ын адуун сүргээс хурдан удмын бага адуу зүслэн шинэ оны бэлэглэжээ.

Тус кинонд хүүхэд заяадаггүй хоёр хос айлаас ганц хүүг нь өргөж авсан ч хүүг нь хүн болгож чадалгүй алдаж орхив. Удалгүй тэд хүүтэй болов. Гэвч хүүгээ өргүүлсэн хос тэдний хүүг өргөж авахаар ирсэнээр үйл явдал өргөнөдөг.

ВИДЕО: