НӨАТ-ын сугалаанаас гурван супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо

НӨАТ-ын сугалаанаас гурван супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын сугалааны ээлжит тохирол өнөөдөр /2026.11.18/ явагдлаа.

Энэ удаагийн тохиролд 2026 оны аравдугаар сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 57 сая 598 мянга 489 ширхэг баримтыг оролцуулсан юм. Сугалааны тохирлын дугаар 33401800 гэсэн тоонууд гарч ирсэн байна.

Тохирлын дүн: 

  • 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 51 мянга 889
  • 4 орон таарсан /40,000-100,000/: 5 мянга 207
  • 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 550 
  • 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 47
  • 7 орон таарсан /500,000- 10 сая/: долоо
  • 8 орон таарсан: гурван супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болжээ.