“Мазаалай” цас мөсний олон улсын наадам “Скай Резорт” цанын баазад болно

“Мазаалай” цас мөсний олон улсын наадам “Скай Резорт” цанын баазад болно

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Мазаалай” цас мөсний олон улсын наадам “Скай Резорт” цанын баазад болно. 

Тус наадмаар 50 метрийн урттай мөсөн гулгуур болон Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоох 12 метрийн өргөнтэй, 22 метр урттай нэг цагт хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуур, 56.4 метр урттай монгол цасан баримал барих аж.

Түүнчлэн 400-500 хүн нэг дор хүлээн авах хүчин чадалтай 4000 м.кв талбайг хамарсан шинэлэг өвлийн наадам болж буйгаараа онцлогтой. Зөвхөн Монголд бүртгэлтэй мазаалай баавгайн тоо толгой 2023 онд 52 бүргэгдсэн. Дэлхийн нэн ховорт тооцогдох энэхүү баавгайн төрлийг хамгаалах, тоог нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах нь уг наадмын зорилго аж. Наадмын гол үзмэр нь эх мазаалай ба түүний бамбаруушуудыг дүрсэлсэн 5 метр өндөртэй цас мөсөн баримлыг бүтээж, мөн нэг цагт хамгийн олон хүн мөсөн гулсуураар гулгасан Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоох юм.

Түүнчлэн тайз дэлгэц, мөс, цасан задгай театр, тайзтай байх бөгөөд наадмын үеэр соёл урлагийн тоглолт, үзүүлбэр толилуулна. Уг наадмыг цаашид дотоод, гадаадын жуулчдыг татах гол эвент болгохоор зорьж байгаа аж.