Гавьяат дасгалжуулагч, аймгийн арслан Ц.Шийрэвт “МОЗО” маркийн автомашин гардуулжээ

Гавьяат дасгалжуулагч, аймгийн арслан Ц.Шийрэвт “МОЗО” маркийн автомашин гардуулжээ

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, аймгийн арслан Цэдэн-Ишийн Шийрэвийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан нэгдүгээр сарын 7-нд Монгол Бөхийн Өргөөнд болсон. Энэ үеэр “Цалин цагаан 999” компанийн зүгээс дасгалжуулагч Ц.Шийрэвт автомашин бэлэглэж буйгаа зарласан юм.

Тэгвэл нэгдүгээр сарын 9-ны өдөр тус компанийн зүгээр дасгалжуулагч, аймгийн арслан Ц.Шийрэвт “МОЗОмаркийн автомашиныг гардуулан өгчээ. Ц.Шийрэв нь бөхийн спортын олон төрөлд өндөр зэрэглэлийн тамирчин бэлтгэн гаргасан гавьяатан ба сүмогийн их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, үндэсний бөхийн заан Д.Анар, Б.Серик нарын багш юм.