Голландын иргэн Рован Ли “Хадын оройгоор” дууг Алтай ятгаар тоглон хөөмийлж, Буриад зон олонд хүндэтгэл үзүүлэв

Голландын иргэн Рован Ли “Хадын оройгоор” дууг Алтай ятгаар тоглон хөөмийлж, Буриад зон олонд хүндэтгэл үзүүлэв

Монгол соёлын биет бус өвийг олон улсад сурталчлан таниулж буй Голланд иргэн Рован Ли Харцуйкер “Хадын оройгоор” дууны аялгууг Алтай ятга хөгжмөөр тоглон, хөөмийлжээ.

Буриад ардын дуу "Хадын оройгоор" дууг дуучин А.Хишигдалай, Г.Гарьд /Гинжин/ нар шинэчлэн дуулсан. Улмаар тус шинэчилсэн хувилбар нь  дууны утга агуулгад тохироогүй. Мөн дуучдыг хувцасласан байдал нь олон хүний, тэр дундаа буриад зоны шүүмжлэлд өртөөд байгаа юм. Улмаар "Хадын оройгоор" дуутай холбоотойгоор буриад зоны төлөөлөл мэдээлэл хийж "Буриад зоны дуун цэнгүүнд дуучин А.Хишигдалайг урьж” буйгаа мэдэгдсэн юм.

Тэгвэл Монголын үндэсний урлаг, ахуйн соёлыг дэлхийд таниулж буй Голланд иргэн Рован Ли олон нийтийн сүлжээнд шуугиан тариад буй Буриад ардын дуу "Хадын оройгоор" дууг Алтай ятга хөгжмөөр тоглож, хөөмийлж Буриад зон олонд хүндэтгэл үзүүлжээ. Бичлэгийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

 




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө