ШУУРХАЙ: Н.Номтойбаяр, М.Энхсайхан нар "эвсэж" 2024 оны УИХ-ын сонгуульд оролцохоор өнөөдөр МНН, маргааш МҮАН-ыг хуралдуулж байна

ШУУРХАЙ: Н.Номтойбаяр, М.Энхсайхан нар "эвсэж" 2024 оны УИХ-ын сонгуульд оролцохоор өнөөдөр МНН, маргааш МҮАН-ыг хуралдуулж байна

Өнөөдөр /2024.01.19/ Монголын ногоон нам /МНН/-ын ээлжит бус 14 дүгээр их хурал болж байна. Сонирхолтой нь, МНН-ын энэ удаагийн их хурлыг УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр зохион байгуулж байгаа аж. Товчхондоо, Монголын ногоон намын даргаар Н.Номтойбаяр сонгогдоно гэсэн үг. 

Тэгвэл маргааш /2024.01.20/ М.Энхсайханы тэргүүлдэг Монголын үндэсний ардчилсан нам /МҮАН/-ын ээлжит бус их хурал болох аж. Харин МҮАН-ын их хурлаар Монголын ногоон намтай эвсэх талаар хэлэлцэж магадгүй байна. Ингэснээр УИХ-ын 2024 оны сонгуульд Н.Номтойбаярын Монголын ногоон нам, М.Энхсайханы тэргүүлдэг Монголын үндэсний ардчилсан намууд нэгдэж "Гуравдагч хүчний эвсэл" нэрээр оролцох ажээ. 

Ташрамд дуулгахад,  энэ жилийн сонгууль "холимог систем"-ээр явагдаж, УИХ-ын 48 гишүүн намын жагсаалтаар сонгогдоно. Харин саналын хуудасны эхэнд МАН, хоёрт АН, гуравдугаарт МНН-ын нэр дэвшигчдийн нэрс бичигдэнэ. Учир нь МНН нь үүсгэн байгуулагдсан огноогоороо Улсын дээд шүүхийн бүртгэлд 3 дугаарт бичигддэг юм.