Монгол Улсаас Хойд Солонгост суухаар 2021 онд томилогдсон Элчин сайд Л.Эрдэнэдаваа ковидын улмаас өчигдөр итгэмжлэх жуух бичгээ барьжээ

Монгол Улсаас Хойд Солонгост суухаар 2021 онд томилогдсон Элчин сайд Л.Эрдэнэдаваа ковидын улмаас өчигдөр итгэмжлэх жуух бичгээ барьжээ

Монгол Улсаас БНАСАУ /Хойд солонгос/-д суух шинэ Элчин сайд Л.Эрдэнэдаваа тус улсын Төрийн асуудал эрхэлсэн комиссын дэд дарга Чое Рён Хэдэд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсны дараа үүрэгт ажилдаа орсон талаар БНСУ-ын KBS суваг мэдээлжээ. 

Тус мэдээлэлд, "Хойд солонгосын төрийн мэдлийн мэдээллийн төв агентлагийн өнөөдөр /2024.01.30/-ийэ мэдээлэлд, Чое Рён Хэд өчигдөр /2024.01.29/ Пхеньян дахь Мансудае чуулганы танхимд удирдагч Ким Чен Уны нэрийн өмнөөс Монгол Улсын шинэ Элчин сайдаас итгэмжлэх жуух бичгийг хүлээн авсан байна. Мөн Хойд солонгосыг ажигладаг АНУ-ын хэвлэл мэдээллийн NK News сувгийн мэдээлснээр "Элчин сайд Л.Эрдэнэдаваа нь 2021 оны аравдугаар сар /2021.10/-д томилогдсон ч коронавирусийн хатуу чанга дэглэмийн улмаас өнгөрсөн арванхоёрдугаар сар /2023.10/ хүртэл тус улсад нэвтэрч чадаагүй байна" гэжээ. 

Эх сурвалж: kbs.co