Б.Батбаатар: Улс төрийн 35 намаас нэгдэхийг уриалж, гуйлт бичгээ өөрийн биеэр хүргэж өгнө

Б.Батбаатар: Улс төрийн 35 намаас нэгдэхийг уриалж, гуйлт бичгээ өөрийн биеэр хүргэж өгнө

Иргэний зориг ногоон нам /ИЗНН/-ын дарга Б.Батбаатар бусад намууддаа хандаж өнөөдөр /2024.02.05/ мэдээлэл хийлээ.

Иргэний зориг ногоон намын дарга Б.Батбаатар, "Иргэн хүнийхээ хувьд МАН, АН бусад улс төрийн 35 намаас нэгдэхийг гуйж байна. Энэ л өнөөдрийн миний хэвлэлийн хурлын үндсэн зорилго юм. Энэхүү гуйлтаа 35 намд би өөрийн биеэр хүргэж өгнө. Урьд нь гурав гурваараа, хэд хэдээрээ нэгдэж явсан. Үр дүн гараагүй. Өнөөдөр бид нэг зүйлийг ойлгосон. Солихоос өөр зам үгүй болсон. Нэг удаа улс төрийн намаа, хувь хүний эрх ашгаа хойш нь тавиад нэгдье" гэлээ.