ВИДЕО: Яармаг, Зайсангийн газрыг бусдад худалдсан Л.Гүндалай нарын хүмүүсээс "Газрын дуудлага худалдааны анхны үнэ"-ийг Улаанбаатар хот нөхөж авна

ВИДЕО: Яармаг, Зайсангийн газрыг бусдад худалдсан Л.Гүндалай нарын хүмүүсээс "Газрын дуудлага худалдааны анхны үнэ"-ийг Улаанбаатар хот нөхөж авна

Долоо хоногийн өмнө НИТХ-аар батласан 2024 оны нийслэлийн төсвийн тодотголд “Газрын цахим дуудлага худалдаа болон газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг зохион байгуулж 50 тэрбум төгрөг олох”-оор тусгасан.

ВИДЕО: 

-ЗАСГИЙН ГАЗРЫН ТҮВШИНД ШИЙДЭЖ, БОАЖЯ-НЫ МЭДЭЛД БАЙДАГ ДАРХАН ЦААЗАТ ГАЗРУУДЫГ НИЙСЛЭЛИЙН МЭДЭЛД ШИЛЖҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ-

Эх сурвалжийн мэдээлж буйгаар нийслэлийн удирдлагууд энэ хүрээнд Яармаг, Зайсан орчмын газрыг анх зарсан дуудлага худалдааны үнийг нөхөж авахаар төлөвлөжээ. Энэ тохиолдолд Л.Гүндалай шиг дархан цаазат газарт уулын ам авч дамлан зарсан байж болзошгүй хүмүүс анхны дуудлага худалдааны төлбөрөө төлөх нь. Угтаа бол дархан цаазат газарт газар эзэмших эрхийг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас олгодог.

Энэ ч үүднээс нийслэл Улаанбаатар хот орчмын өнгө зүстэй, өөдтэй гэх дархан цаазат бүсэд хэн гэдэг албан тушаалтнууд ямар газар авсан жагсаалт яг өнөөдрийн байдлаар тус яаманд бий. Тэгвэл тус яамныхан энэ жагсаалтыг тун удахгүй Нийслэлийн Засаг даргын тамгын газрын холбогдох газар, хэлтэст хүлээлгэн өгөх аж. Үүний дараа нийслэлийн албан тушаалтнууд ажиллаж, дархан цаазат газарт газар авсан хүмүүсээс анхны дуудлага худалдааны мөнгийг нөхөж авах нь. Засгийн газрын түвшиндээ ч ингэж ярьж хэлэлцжээ.   Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын мэдээллийн сангийн 2022 оны 10 дугаар сарын байдлаарх мэдээллээр улсын хэмжээнд дархан цаазат газар нутагт

  • өмчлөх хэлбэрээр 127 байршилд 1.5 га, 
  • эзэмших хэлбэрээр 1407 байршилд 2364.5 га,
  • ашиглах хэлбэрээр 1775 байршилд (нийт 3309) 5848.3 га газар олгосон байна.

Байгалийн цогцолборт газарт

  • өмчлөх хэлбэрээр 1582 байршилд 361 га,
  • эзэмших хэлбэрээр 3659 байршилд 16109.9 га,
  • ашиглах хэлбэрээр 1870 байршилд 131285.3 га газар олгосон байна.

Тусгай хамгаалалттай газар нутагт 2021-2022 онд үйл ажиллагаа явуулсан 601 иргэн, хуулийн этгээдтэй газар ашиглах гэрээг байгуулаагүй, 436 иргэн, хуулийн этгээдийн гэрээний биелэлтийг дүгнээгүй байна.

  • Богд хан уулын дархан цаазат газарт 40853.5 сая,
  • Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 1089.9 сая,
  • Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт 35.5 сая төгрөгийн газрын төлбөрийг төвлөрүүлээгүй байна.  Тэгэхээр дээрх төлбөрүүдийг төлүүлэх ажлыг Хотын дарга Х.Нямбаатар хийх нь. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого жил бүр 10-13 хувь нэмэгдэж байгаа ч зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэх нь тодорхойгүй. Тухайлбал, Л.Гүндалай гэхэд Зайсан орчимд маш их хэмжээний газрыг аялал жуулчлалын зориулалтаар авч хотхон бариулж тэндээс давхар давхраар нь байр худалдан авч хөлжсөн нөхдүүдээс төлбөрөө авах нь.

-ЦААШИД ЗУСЛАНГИЙН БҮСЭД ИХ ХЭМЖЭЭНИЙ ГАЗАР АВСАН ХҮМҮҮСЭЭС ТАТВАР АВЧ МАГАДГҮЙ ГЭВ-

Тухайн төсвийн жилд орон нутгийн төсөвт төвлөрсөн орлогоос хуульд заасны дагуу хамгаалах болон нөхөн сэргээх зардалд заасан хувиар санхүүжүүлээгүй байна. Тухайлбал, 2021 онд байгалийн нөөц ашигласны төлбөрөөс 46.6 тэрбум төгрөг зарцуулахаас хуулийн хэрэгжилт 26.2 хувьтай байна. Тусгай хамгаалалттай газар нутагт газрын ерөнхий төлөвлөгөөгүй, зохион байгуулалтгүйгээр газар олгосон нь газар нутгийг хамгаалах үндсэн зорилтыг хангаагүй гэдэг нь аудитын газрын шалгалтаар тогтоогдсон байдаг.

Ингэхдээ төрийн бусад байгууллагатай уялдаагүй ажилласнаас газрын мэдээллийн нэгдсэн санг бүрэн хөтлөөгүй, мэдээлэл зөрүүтэй байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 1994 онд батлагдаж, 1997-2022 оны хооронд 15 удаа нэмэлт өөрчлөлт орсон ч холбогдох харилцааг бүрэн зохицуулж чадахгүй байна. Иймд нийгэм, эдийн засаг, хот төлөвлөлт, хүн амын өсөлт зэрэг өнөөгийн нөхцөлд нийцүүлэн хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай байгаа учраас нийслэлд шилжүүлэх шийдвэрийн Засгийн газраас гаргажээ. Түүнээс гадна зуслангийн бүс хотын ойр орчимд га, га-аар нь газар авсан нөхдийг ч шалгах бөгөөд тэднээс хөрөнгийг татвар зэргийг авахаар төлөвлөж буй талаар эх сурвалж мэдээллээ. Үүнд иргэдийн 0.7 га га газар, хөдөө аж, ахуйн бүс зэрэг нь хамаарагдахгүй аж.