Л.Оюун-Эрдэнэ огцрох өргөдлөө өгөхгүй удаж байгаа нь дараагийн ЗГ-т өөрийн хүмүүсээ сайдаар томилуулах тохироогоо хийж дуусаагүйтэй холбоотой

Л.Оюун-Эрдэнэ огцрох өргөдлөө өгөхгүй удаж байгаа нь дараагийн ЗГ-т өөрийн хүмүүсээ сайдаар томилуулах тохироогоо хийж дуусаагүйтэй холбоотой

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрох нөхцөл бүрдсэн. Тодруулбал, энэ сарын 21-ний өдөр /2025.05.21/ МАН-ын Бага хурал хуралдаж, гэрээгээ зөрчсөн намыг Хамтарсан Засгийн газраас гаргах, МАН-ыг дангаараа Засгийн газраа бүрдүүлэх шийдвэрийг гаргасан.

Бага хурлын шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээн зөвшөөрөөгүй тул огцрох өргөдлөө өгөхөөр болж, улмаар хамтарсан Засаг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нөхцөл бүрдсэн юм. Процессын хувьд одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох өргөдлөө УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэх ёстой. 

Гэтэл тэрбээр одоо ч огцрох өргөдлөө өгөөгүй байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр дараагийн Засгийн газарт өөрийнхөө хүмүүсийг сайдаар оруулах, яам авах тохироогоо хийж байгаа аж. 

Тэрбээр тохироогоо хийсний дараа өргөдлөө өгөх талаар төлөвлөсөн байна. МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал даваа гарагт хуралдаж , шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах товтой байгаа.