БНСУ-ын Сөүл хотоос гурван сарын хугацаанд байгууллагуудад томилогдон ирсэн 40 сайн дурын гишүүн өнөөдөр /2024.03.13/ хийсэн ажлаа дүгнэлээ.
Солонгосын сайн дурын багийнхан 2023 оны арванхоёрдугаар сард Монголд ирж байсан. Уур амьсгалын өөрчлөлт болон дэлхийн иргэний боловсрол сэдвийн хүрээнд оюутан, сурагчдад сургалт орж, хүүхэд хамгааллын чиглэлээр "Ид шидийн орон"-д ажиллажээ. Залуучуудад олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны төслүүдэд оролцох боломжийг өргөжүүлэх, сайн дурын ажлаар дамжуулан гадаад хамтын ажиллагааны чадавхыг бэхжүүлэх зорилгоор хийгджээ. Сайн дурын багийнхан Хан-Уул дүүргийн 60 дугаар сургууль, Монголын Үндэсний Их Сургууль,Mongolia International Universit, Лаборатори 23 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэс зэрэг таван байгууллагын оюутан, сурагчидтай хамтран ажиллажээ. “Лантуун Дохио” ТББ-тай хамтран хүүхэд хамгааллын чиглэлээр Ид шидийн орон 1, 2 дугаар салбар дээр сайн дурын ажлыг зохион байгуулах, монгол сайн дурын гишүүдтэй хамтран туршлага солилцох өдөрлөг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна.