С.Одонтуяа: Оёмол бүтээгдэхүүний түүхий эдийг гаалийн татвараас чөлөөлснөөр үйлдвэр нэмэгдэж, ядуурлаас салах боломжтой /ВИДЕО/

С.Одонтуяа: Оёмол бүтээгдэхүүний түүхий эдийг гаалийн татвараас чөлөөлснөөр үйлдвэр нэмэгдэж, ядуурлаас салах боломжтой /ВИДЕО/

Монгол Улс оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарыг дэмжих зорилгоор 2005 оноос тус үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа сэлбэг, түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн ч уг хууль онцгойлон нэг салбарт хязгааргүй хугацаагаар үйлчилж байгаа нь татварын тэгш, шударга, үл ялгаварлах зарчимтай зөрчилдөж байна гэж үзэн тус хуулийг хүчингүй болгосон.

Тэгвэл тус хуулийн заалтыг дахин сэргээх, үндсэн болон туслах түүхий эд, материалыг гаалийн татвараас чөлөөлөх хуулийг дахин санаачилсан байна. Уг хуулийн ажлын хэсгийн гишүүд буюу УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Оёдлын салбарын ТББ-ын ерөнхийлөгч, Оёдлын холбооны гүйцэтгэх захирал О.Сансархүү, эдийн засагч н.Батхишиг нар оёдлын салбарын бүтээгдэхүүний гаалийн татвар болон бусад асуудлын талаар ярилцлаа.

ВИДЕО:

- Ер нь УИХ их олон хуулиуд санаачлах юм. Сая намрын чуулганаар 10 гаруй хууль, 100 гаруй нэмэлт өөрчлөлтийг санаачилсан байна. С.Одонтуяа гишүүнээс энэ хуулийг анхлан санаачлагчийн хувьд асуухад ер нь та яагаад энэ хууль боловсруулсан бэ гэдгээс яриагаа эхэлье?

С.Одонтуяа: - Оёмол бүтээгдэхүүний түүхий эд болох даавуу утас, товчийг гаалийн татвараас чөлөөлөх хуулийн төслийг санаачилсан байгаа. Анх үйлдвэрчний хорооны байнгын хорооны дарга н.Энхтүвшин бид нарыг оёдлын үйлдвэртэй танилцуулаад хэд хэдэн тоо баримт үзүүлсэн. Үүнийг хараад би бараг шоконд орсон гэхэд болно. 2005 онд манай улсад оёдлын салбар хөгжиж 20-30 мянган хүн ажиллаж  байсан юм. Үүгээр зогсохгүй  дотоодын нийт бүдээгдэхүүний 25 хувийг оёдлын салбар дангаараа хийж гүйцэтгэж байсан. Гэтэл долоо дахин буурч, 3000 хүн л ажилладаг болон байна. Уг нь эмэгтэйчүүд 20,30 мянгаараа оёдлын үйлдвэрт ажиллаж байсан бол ядууралгүй байх байсан. Мөн Монгол Улс 1,1 их наяд бэлэн хувцас өмсдөг. Үүний ердөө тавхан  хувийг өөрсддөө үйлдвэрлэж бөгөөд үлдсэн 95 хувийг гадаадаас импортолдог. Таван таван хувийг 50 болгоход л 900 тэрбум төгрөгийн ДНБ-ийг эх орондоо хангаж чадна гэсэн үг.  Үүнтэй холбогдуулан оёдлын салбарын олон ажилжидтай уулзсаны үндсэн дээрээс энэ хуулийг санаачилсан.

- О.Сансархүү захирал оёдлын холбооны талаар товчхон мэдээлэл өгөөд энэ хуулийн үзэл санаатай холбогдуулад өөрийнхөө бодол байр суурийг илэрхийлэхгүй юу?

О.Сансахүү: Салбарт тулгамдсан маш олон асуудлууд байдгийн нэг нь гаалийн татвараас хөнгөлөх хууль байсан. Монгол Улсад 6000 орчим оёдолчин байгаа гэсэн тооцоо байдаг. Манай салбарт 3000 оёдолчин, хувцас  загвар хийдэг болон хувцас оёдог 6000 гаран оёдолчин байна. Энэ салбарт байгаа хүмүсийн 95.9 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг. Бүртгэлтэй 1500 орчим аж ахуйн нэгж байгаагийн 800 орчим нь идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж байна.аг.

Мөн зөөлөн оёдлын салбарт 2500 хүн ажилладаг. Хувцасны 1.2 хувийг л дотооддоо үйлдвэрлэж байгаа нь мэдээж чамлалттай.

Холбооныхоо хувьд танилцуулахад ердөө найман салбар холбоодтой, оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүд бүгд гишүүнээр элссэн байдаг. Өнгөрсөн жилээс эхлээд нэлээд олон уулзалт хийсний үндсэн дээр биднийг дэмжлэг авах боломжтой хүслийн жагсаалт бэлдээд ир гэсэн. Ингээд бид 30 орчим жагсаалт ирсэн байдаг. Эдгээр хүсэлтийг хэлэлцээд хамгийн түрүүнд хэлэлцэж боломжтой нь гаалийн татвар байна гэж хэлж байсан. Үүнтэй холбоотойгоор маш шуурхай оёдлыг үйлдвэрүүдийн нөхцөл байдалтай танилцаад уг хуулийн төслийг санаачилсан. Санаачилсан хуулийн төсөлтэй холбогдуулан судалгааг мөн хийж байгаа.

С.Одонтуяа: - Туслах материалууд бүгд гаалийн татвараас чөлөөлөгдөнө гэдэг нь ноолууран бүтэгдэхүүний үнэ бас хямдарч болно гэсэн үг үү?

О.Сансархүү: Монгол Улсын хилээр 19 сая метр.кв даавуу орж ирсэн. Үүнд оногдсон гаалийн татвар нь 3.1 тэрбум төгрөг. Бид судалгаа хийж үзэхэд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий 50 ажилчидтай оёдлын үйлдвэр бий болгоход 300 сая төгрөг шаардагдана. Хэрвээ гаалийн татварыг чөлөөлөх юм бол хамгийн сүүлийн үеийн технологи бүхий 10 оёдлын үйлдвэр бий болно гэсэн үг. Манай салбарын хувьд хамгийн өндөр ажлын байрны агууламжтай бөгөөд хамгийн бага зардлаар ажлын байрыг бий болгохболомжтой




Өнөөдөр морь өдөр

19 цагийн өмнө