Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг 2-3 дахин нэмэгдүүлэх саналыг Сангийн яаманд хүргүүлжээ

Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг 2-3 дахин нэмэгдүүлэх саналыг Сангийн яаманд хүргүүлжээ

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг 2-3 дахин нэмэгдүүлэхээр 2025 оны Төсвийн хүрээний мэдэгдэлд саналаа тусган, Сангийн яаманд хүргүүлжээ. Цалинтай ээжийн мөнгийг 50 мянган төгрөгөөр олгоход жилд 100 тэрбумыг зарцуулдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660 мянган төгрөгтэй дүйцүүлэн олгоно гэвэл хамрах хүрээ нэмэгдэж орж ирнэ. Халамж гавэл зорилтот бүлэг рүү хүргэх ёстой. Халамжаас гаргахгүй бол халамжийн төсөв томорч орж ирнэ хэмээн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдэгдлээ.