ЭМЯ:Коронавирусээр өвчилсөн хоёр иргэнийг эх орон руу нь буцаана

ЭМЯ:Коронавирусээр өвчилсөн хоёр иргэнийг эх орон руу нь буцаана

Замын-Үүд дэх хилийн боомтоор нэвтэрсэн хоёр иргэнээс коронавирусээр өвчилсөн байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн гэх мэдээлэл түгээд буй. Энэ талаар Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлэл хийлээ. 

Тэд “Зургаан настай охиноо дагуулан ӨМӨЗО-ноос орж ирсэн эмэгтэйд халуурсан шинж тэмдэг илэрсэн. Охин нь мөн халуунтай байсан учир тусгаарласан. Тэднээс авсан шинжилгээг Улаанбаатар хот руу тээвэрлэж байгаа. Шинжилгээний хариу маргааш гарна. Гадаадын иргэд учраас өнөөдөртөө багтааж хилээр буцааж гаргахаар болж байна” гэсэн тайлбар өглөө.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө