Г.Дэнзэн: Ц.Элбэгдоржийн толгойлдог МАНАН бүлэглэлд хэрчүүлж, 7 жилийн амьдралаа там болгуулсан /ВИДЕО/

Г.Дэнзэн: Ц.Элбэгдоржийн толгойлдог МАНАН бүлэглэлд хэрчүүлж, 7 жилийн амьдралаа там болгуулсан /ВИДЕО/

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оролцсон “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэг өнгөрсөн долоо хоногт цацагдаж, тухайн нэвтрүүлгийн үеэр хэлсэн зүйлс нь олны анхаарлыг татаад байгаа билээ. 

Тэрбээр ярилцлагынхаа үеэр "Монгол Улсын Засгийн газраас гаргасан бондуудыг бүлэглэлийн зарчмаар хуваасан.  Тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг тухайн бондуудыг ганцаараа зарцуулах эрхгүй байсан. МАНАН бүлэглэлийн дүрмийг зөрчсөн Н.Алтанхуягт сануулга болгож, түүний ахлах зөвлөх Л.Гансүхийг нүүрс хөтөлбөрөөс хөрөнгө завшсан хэмээн хэргээр баривчилж, зөвлөх Батмөнх, Тулга, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэн нарт хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн" талаарх мэдээллийг онцолсон байдаг. Тэгвэл энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнгээс байр суурийг нь тодрууллаа.

ВИДЕО:

Тэрбээр "Ерөнхий сайдын хэвлэлд өгсөн ярилцлагыг үзсэн. МАНАН бүлэглэл гэж байсан. Зүгээр л ажлаа хийж байсан хүнийг тэрхүү МАНАН бүлэг гэдэг чинь хэрчээд л долоо жилийн амьдралаа там болгосон. Тэрхүү хууль бус, хилс хэрэгт гүтгэгдсэний эцэст шүүхээр ороод үнэн мөн нь тогтоогдож, хэрэг маань хэрэгсэхгүй болсон. Ер нь Н.Алтанхуяг гэдэг хүнтэй холбоотой маш олон хүн МАНАН бүлэглэлээр хэрчүүлж, хэрэгт хэлмэгдүүлсэн.  

Намайг ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байх тухайн үед бид маш хүнд Засгийн газрыг авч байсан. Тэр үед нүүрсний үнэ маш хямд байсан. Би "Эрдэнэс тавантолгой" ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан болохоор компаниа яаж ашигтай ажиллуулах вэ гэдэгт анхаарч ажиллаж байсан" гэлээ. Мөн тэрбээр "МАНАН бүлэглэлийн толгойлогч нь яах аргагүй Ц.Элбэгдорж гэдэг хүн байсан. Үүнийг хүн болгон мэдэж байгаа. Улс төрд өшөө авах гэдэг зүйл байх ёсгүй. Гэхдээ энэ хэлмэгдүүлэлт дахин над шиг залуучуудад битгий тохиолдоосой. Энэ улс төрийн бохир технологи надаар дуусаасай гэж бодож, одоогийнхоо үйл хэргийг явуулж, намдаа ажиллаж байна. МАНАН бүлэглэл одоо нуран унаж байгаа. Цаашид Монголын улс төрд энэ зүйл байхгүй болох байх гэдэгт итгэж байна" гэв. 




Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ