ВИДЕО: "Ц.Элбэгдоржийн АНУ дахь 700 мянган ам.долларын тансаг хаус"-ын талаар Mass.mn сайт Бостон хотоос сурвалжилж, шууд дамжуулж эхэлжээ

ВИДЕО: "Ц.Элбэгдоржийн АНУ дахь 700 мянган ам.долларын тансаг хаус"-ын талаар Mass.mn сайт Бостон хотоос сурвалжилж, шууд дамжуулж эхэлжээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АНУ-ын Бостон хотод 700 мянган ам.долларын үнэ бүхий тансаг зэрэглэлийн хаусыг өөрийн өргөмөл охин н.Ануужингийн нэр дээр авсан гэх баримтыг Mass.mn сайт ил болгоод байгаа билээ. Тэгвэл тус сайтын сурвалжлах баг АНУ дахь дээрх хауст очиж, мэдээллийг  дамжуулан ажиллаж эхэлжээ. 

ВИДЕО:

Тус мэдээлэлд дурдсанаар "Э.Ануужин нь 2014 оны дөрөвдүгээр сард Монгол Улсаас гарч АНУ-д оршин суух болсон бол Ц.Элбэгдоржийн хувьд 2023 оны есдүгээр сард мөн л Монгол Улсын хилээр гарч явсан. Тэгвэл түүний хамгийн сүүлд 2016 онд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээр  жилийн орлого нь 88.2 сая төгрөг, эхнэр Х.Болормаа нь 12.3 сая төгрөгийн орлого, 526 сая төгрөгийн хоёр орон сууц, 635 сая төгрөгийн үнэт эдлэл, 57.4 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлсэн байдаг. Гэтэл дээрх 700.000 ам.долларын өртөгтэй хувийн эдлэн байшингаа хэний ямар хөрөнгөөр өргөмөл охиныхоо нэр дээр авсан бэ гэх асуудал анхаарал татаж байна. МАНАН бүлэлглэлийн хөшигний цаадах эзэн, хонгилын шүүхийн “тэргүүн” гэгддэг  тэрбээр Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа асар их хэмжээний ашиг “өвөртлөөд” суудлаасаа буусан нь дээрх баримтаар нотлогдож байна" гэжээ.