Эрээн хотод коронавирусын дөрөв дэхь сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Эрээн хотод коронавирусын дөрөв дэхь сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

БНХАУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 08:50 цагийн байдлаар Хятад улсад шинэ коронавирусын халдвараар 1975 хүн өвчилж, 56 хүн нас барсан, 324 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байна. Бүрэн эдгэрсэн 49 иргэн эмнэлгээс гарсан байна.

Үүнээс БНХАУ-д 1287, Тайванд 3, Макаод 2, Хонгконгд 5, Японд 2, БНСУ-д 2, Сингапурт 3, Вьетнамд 2, Австралид 1, АНУ-д 2, Тайландад 5, Непалд 2, Францад 3 хүн өвчилсөн.

БНХАУ-ын Өвөр Монголд 7, Манжуурт 2, Шилийн голд Эрээнд 4 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн.

Та үр хүүхэд, гэр бүлээ шинэ коронавирусийн халдвараас дараах энгийн 3 аргаар сэргийлж чадна.

1. Гараа тогтмол савандаж угаах
2. Амны хаалт заавал зүүх
3. Өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байх

Монгол Улсын Эрүүл мэндийн яам




Өнөөдөр морь өдөр

25 минутын өмнө

Улаанбаатарт 28 градус дулаан байна

22 цагийн өмнө

Шуурхай мэдээ