Хэнтий аймагт нас барсан иргэний шинжилгээний хариу 24-48 цагийн дотор гарна гэв

Хэнтий аймагт нас барсан иргэний шинжилгээний хариу 24-48 цагийн дотор гарна гэв

Эрүүл Мэндийн Яамнаас коронавирусийн талаар өдөр бүр цаг үеийн мэдээллийг иргэдэд хүргэж байгаа. Өнөөдөр өглөөний 09:00 цагийн байдлаар БНХАУ-д вирусээр өвчилсөн хүний тоо 4439, нас барсан хүний тоо 106, дэлхий нийтэд халдвар авсан хүмүүсийн тоо 4474-д хүрээд байгаа юм байна. Монгол Улсад одоогоор вирусын халдвар илрээгүй, харин сэжигтэй байж болох 13 хүнээс дээж аван, холбогдох бүх хүмүүсийг тусгаарлан ажиллаж байна.

Өчигдөр Хэнтий аймагт 13 настай охин уушгины хатгалгаагаар халууран нас барсан тухай мэдээлэл олон нийтэд тарсан.

Энэ тухай албаны хүмүүс “Өчигдөр орой Хэнтий аймгаас дээж ирсэн. Бид шинээр ирсэн вирусын оношлуураар яаралтай шинжилгээ хийсэн бөгөөд хариу нь одоохондоо гараагүй байна.  24-48 цагийн дотор гарна. Хариу гарсны дараа Япон улс руу явуулна. Үүний дараагаар иргэдэд мэдээллэх болно” гэсэн юм.

ЭМЯ-наас мэдээлж буйгаар 2019 оны оны жилийн эцсийн байдлаар манай улсад уушгины хатгалгаагаар өвчилсөн хүний тоо нийт 71141, нас барсан хүний тоо 431 гэж бүртгэгдсэн.

Мөн вирусын халдвар гарсантай холбогдуулан хүнсний барааны хомсдол үүсэж байна гэсэн ташаа мэдээлэлд автан үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг анхаарууллаа.

Манай улсын хувьд хамгийн баттай  4 мэдээллийн эх сурвалж буюу ДЭМБ, БНХАУ-ын Эрүүл Мэндийн Яам, Хятадын Өвчний Хяналт Сэргийлэлтийн төв болон Синьхуа агентлагтай хамтран шуурхай ажиллаж байгаа.

Тиймээс иргэд баталгаагүй эх сурвалжаас авсан мэдээллээ олон нийтэд түгээж, тогтворгүй байдал үүсгэхгүй байхыг албаныхан анхааруулж байсан юм.




Өнөөдөр морь өдөр

5 минутын өмнө

Улаанбаатарт 28 градус дулаан байна

22 цагийн өмнө

Шуурхай мэдээ