Чойрт хүн өндөр халуурч нас барсан тохиолдол гараагүй

Чойрт хүн өндөр халуурч нас барсан тохиолдол гараагүй

Говьсүмбэр аймгийн Чойр хотод нэгэн иргэн өндөр халуурсны улмаас нас барсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан. 

Тэгвэл тус мэдээллийг аймгийн Засаг дарга Ш.Билэггүмбэрэл үгүйсгэж “Өндөр халуурсны улмаар болон ушгины хатгалгаа, ханиад томуугийн шинж тэмдгээр нас барсан хүмүүс өнөөдрийн байдлаар манай аймагт бүртгэгдээгүй байгаа. Манайд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүтгэгдээгүй байна. Гэтэл өндөр халуурч хүн нас барлаа гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн байгууллагаар гараад байна. Энэ нь худал мэдээлэл тул бид худал мэдээлэл тараасан газруудыг шүүх байгууллагад өгнө" гэсэн байна. 




Өнөөдөр морь өдөр

57 минутын өмнө

Улаанбаатарт 28 градус дулаан байна

23 цагийн өмнө

Шуурхай мэдээ