Хэнтий аймагт нас барсан охины шинжилгээнээс А хүрээний Н3N2 вирус илэрсэн гэв

Хэнтий аймагт нас барсан охины шинжилгээнээс А хүрээний Н3N2 вирус илэрсэн гэв

Хэнтий аймагт 14 настай хүүхэд өндөр халуурсны улмаас нас барсан хэрэг энэ сарын 27-ны өдөр гарсан. Уг охины шинжилгээний хариу гарсныг Эрүүл, мэндийн яамнаас мэдэгдлээ. 

Тодруулбал, Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Шинжилгээгээр томуугийн А хүрээний Н3N2 вирус илэрсэн" гэсэн юм.

Харин ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал уг тохиолдлын талаар "Хэнтийн аймгийн эмнэлэгт өчигдөр өглөө 07:45 цагт хоёр талын уушгины хатгалгаатай, амьсгал болон зүрх судасны дутагдалтайгаар биеийн байдал хүнд хүүхэд ирсэн. Эрчимт эмчилгээний арга хэмжээ авсан ч биеийн байдал дээрдэлгүй 16:00 цагийн орчимд нас барсан. Түүний ойрын хавьтал гурван хүүхдийг тусгаарлаж шинжилгээ хийсэн. Тэдний биеийн байдал хэвийн байгаа" гэсэн хариултыг өглөө. 

"H1N1, H3N2 зэрэг вирусийн халдвараар үүсгэгдсэн хатгалгааны хүндрэлийн улмаас нас барах тохиолдол бий гэж Эрүүл, мэндийн яамнаас мэдэгдсээр байна. 




Улаанбаатарт 24 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө

Улаанбаатарт 28 градус дулаан байна

23 цагийн өмнө

Шуурхай мэдээ