ЭМЯ: Хонгконгоос ирсэн найман иргэнийг тусгаарласан. Биеийн байдал нь хэвийн байгаа

ЭМЯ: Хонгконгоос ирсэн найман иргэнийг тусгаарласан. Биеийн байдал нь хэвийн байгаа

Одоогоор БНХАУ-ын Эрүүл Мэндийн Яамны мэдээлснээр коронавирусээр өвчилсөн 5794 иргэн, нас барсан 132, сэжигтэй 9239 тохиолдол бүртгэгдсэн байна.

Бусад 16 улсад коронавирусээр өвчилсөн 56 тохиолдол батлагдсан бол, Филиппин, ОХУ, Мексик, Итали, Англи, Финлянд, Герман, Колумб, Бразил зэрэг 20 гаруй оронд сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Мөн мэдээгээр 976 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байгаа бол бүрэн эдгэсэн 103 хүн эмнэлгээс гарчээ.

Харин манай улсад коронавирус одоогоор илрээгүй, сэжиг бүхий 13 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээнд хамруулж байна. Өчигдөр Хонгконгийн онгоцонд халуурч ирсэн дөрвөн хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан ба одоогоор биеийн байдал нь хэвийн байгаа гэлээ. Мөн дээрх хүмүүстэй хамт ирсэн дөрвөн хүнийг хамт тусгаарлажээ.

Хэнтий аймагт нас барсан иргэний шинжилгээний сорьцоос коронавирус бус A хэлбэрийн H3N2 томуугийн вирус илэрсэн. Сүүлийн үед манай улсад энэхүү томуугийн  дэгдэлт ихтэй байгааг анхаарууллаа.