ЭМЯ: Ухань хотоос ирсэн иргэдийн биеийн байдал хэвийн байна

ЭМЯ: Ухань хотоос ирсэн иргэдийн биеийн байдал хэвийн байна

ЭМЯ-аас мэдээлснээр өнөөдрийн байдлаар шинэ төрлийн коронавирусийн 17405 тохиодол илэрч, 361 хүн нас бараад байна. Нас баралтын хувь хэвээрээ буюу 2,1 хувьтай байна. БНХАУ-аас гадна нас баралтын анхны тохиолдол Филиппин улсад гарсан бол, эрүүл мэндийн ажилтан халдвар авсан тохиолдол Франц улсад бүртгэгдээд байна. Мөн энэ сарын 1-нд Уханиас ирсэн иргэдийн биеийн байдал хэвийн, шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан тухай мэдээллээ.

Гар утас хэрэглэгчид өдөрт дунджаар 150 гаруй удаа утсандаа хүрдэг. АНУ-ын эрдэмтдийн судалгаагаар гар утасны гадаргын бохирдолтын хэмжээ нийтийн бие засах газрын суултуураас 18 дахин бохир байдгийг тогтоосон байна. Тиймээс ЭМЯ-аас иргэдийг гараа угаахын зэрэгцээ утасныхаа гадаргыг тогтмол цэвэрлэж байхыг анхаарууллаа. 2020 оны нэгдүгээр сарын 9-өөс одоог хүртэл ХӨСҮТ-ээс нийт 71 хүнийг сэжигтэй тохиолдолоор бүртгэн авж шинжилгээнд хамруулсан ба бүх шинжилгээний хариу сөрөг гарсан.

Коронавирус манай улсад бүртгэгдээгүй ч маш хурдацтай тархаж байгаа учраас иргэн бүр өөрийн дархлаагаа дэмжин, ДЭМБ-аас гаргаж буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг уриалсан юм.