Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” бол АН-ынхан шиг мөнгө хэвлэж тараагаад эдийн засгаа унагах ажил биш

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” бол АН-ынхан шиг мөнгө хэвлэж тараагаад эдийн засгаа унагах ажил биш

Баруун бүсийн хоршоологчдын зөвлөгөөн Завхан аймагт өнөөдөр боллоо. Баруун бүсийн хоршоологчид, шинэ цагийн бизнесмэн малчдын чуулганыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэлсэн юм.

Тэрбээр “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж эхэлснээс хойш улсын хэмжээнд нийт 2500 орчим хоршоо шинээр байгуулагдсан бол 648 нь баруун бүсэд байгааг дуулгасан. Түүнчлэн “Шинэ хоршоо” хөдөлгөөн нэрээр малчдад мөнгө тараах ажиллагаа явуулж байна гэх мэтээр улстөржиж буй АН-ынхны буруу ташаа мэдээлэлд хариу тайлбар өгсөн юм. Энэ тухайд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “АН-ынхан 2012-2016 онд Засгийн эрх барьж байхдаа таван их наяд төгрөг хэвлээд уул уурхайн том компаниудад тарааж өгч байсан. Өнөөх уул уурхайн компаниуд нь бизнес хийх нэрийн дор таван их наядаа зах зээлд гаргаж нөлөөлөл үзүүлснээр инфляцыг хөөргөдөж, эдийн засгаа татан унагаж байсан. 2012 онд 17 хувийн өндөр өсөлттэй байсан эдийн засгийг нэг хувь хүртэл унагасан байдаг. Тэгвэл “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд нэг ч төгрөг хэвлэж, зах зээлд нийлүүлэхгүй. Төрөөс, Монголбанкаас ямар нэгэн байдлаар мөнгө хэвлэж гаргахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Өнөөдөр малчны зээл нэг сарын хоёр хувийн хүүтэй байгаа. Тэгвэл “Шинэ хоршоо” хөдөлгөөнд нэгдсэн малчид сарын 0.5 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээл авч, амьжиргаагаа дээшлүүлэх тухай ойлголт юм” хэмээн онцоллоо. Энэ мэтээр үнэн бодит мэдээллийг гуйвуулж, өөрсдийн улс төрийн хүсэл зорилгыг хангах үүднээс “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг харлуулж байгаатай бид санал нийлэхгүй. Ингэж нийт монголчуудын эсрэг өөрсдийн эрх ашгийн төлөө жижигхэн улс төр хийж байгаа хүмүүстэй бид хариуцлага тооцох ёстой гэдгийг тодотголоо.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө