Өнөөдөр хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр

Өнөөдөр хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр

НҮБ-ын санаачилгаар 2005 оноос эхлэн жил бүрийн 2 дугаар сарын 4-ний өдрийг "Хавдрын эсрэг Дэлхийн өдөр" болгон албан ёсоор тэмдэглэх болсон. Хорт хавдар 1995 оноос хойш Монгол Улсын хүн амын дунд нас баралтын 2 дахь шалтгаан болж байна. Манай улсад 2018 оны байдлаар 100 000 хүн тутамд хорт хавдрын өвчлөлийн 248.8 тохиолдол, нас баралтын 187.8 тохиолдол ноогдож байна. Сүүлийн таван жилд бүртгэгдсэн нийт хорт хавдрын 40% нь элэгний хорт хавдар юм.

“Өчигдөр их сайн уйлж аваад, өнөөдөр ахиад л хорт хавдартайгаа эвлэрлээ. Уйлаад юу өөрчлөгдөх билээ. Яасан өндөрт мандсан туг вэ, буулгаж ирээд салбалаад өгье гэдэг шиг өвчин намайг буулгаж ирээд, салбалж байх шиг. Гэвч өчнөөн удаа сийчүүлсэн ч үргэлж л дээшээ тэмүүлж байна. Гүрийж байна” Б.Мөнхтуяа

ХАНДИВЫН ДАНС: 5133099922 Хаан банк-Б.Мөнхчимэг /төрсөн дүү/




“BONUS BOOST” BSB-д

12 цагийн өмнө