ВИДЕО: ОХУ-ын талаас тавьсан хүсэлтийг хүлээж аваагүйн улмаас доромж утгатай зурвас ирж, удалгүй хоригдсон гэж Н.Номтойбаяр ярьжээ

ВИДЕО: ОХУ-ын талаас тавьсан хүсэлтийг хүлээж аваагүйн улмаас доромж утгатай зурвас ирж, удалгүй хоригдсон гэж Н.Номтойбаяр ярьжээ

Ирэх долоо хоногт монгол улс ирэх дөрвөн жилийн парламентаа сонгоно. Сонгуулийн сурталчилгаа хэдийн эхэлж, нэр дэвшигчид тойргуудаараа яваад завгүй байгаа. Харин энэ үеэр УИХ-ын гишүүн асан, “Бидний цөөхөн Монголчууд” төслийн санаачлагч М.Зоригт Үндэсний эвсэлийн тэргүүн Н.Номтойбаяртай ярилцлага хийжээ.

Энэ үеэр Н.Номтойбаяр “Намайг гишүүн байх үед Оросын парламентаар удахгүй хэлэлцэгдэх Үндсэн хуулийн өөрчлөлтийн нарийн бичгийн дарга гэх залуу надтай танилцаад их сүйд байгаад байсан. Тэгээд 2020 оны хоёрдугаар сард нөгөө нөхөр чинь над руу мэнд мэдээд мессеж бичиж байна. Дөрөвдүгээр сард парламентаар хэлэлцэгдэх Оросын ҮХ-ийн хэлэлцүүлгийн үеэр монголыг төлөөлж ажиглагчаар оролцохыг надаас хүссэн. Тэгэхээр нь би “би боломжгүй, улс төрийн хувьд асуудалтай байгаа” гэсэн. Гэтэл “монголд юу болоод байгааг маш сайн мэдэж байна. Чи Москвад хүрээд ир, бид бодит боломжоор тусалж чадна шүү” гэж хариу ирсэн. Тэр үед би маш сонин болж, ямар муухай доромжлол вэ гэж бодсон.  

Дараа нь намайг хоригдсоны дараа аав ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд И.К.Азизовтай уулзахад Монгол Улсын ерөнхийлөгчтэй уулзсан юм шиг мэдрэмж авсан гэж хэлсэн. Тэр үед маш олон монголын улстөрчдөд зохиол бичиж, хорьж байсан нь Орос улс өөрийгөө эзэн чинь шүү гэдгээ мэдрүүлсэн явдал гэж боддог” гэв.