Н.Номтойбаярын Үндэсний эвслийн гишүүн Н.Хуланг нэр дэвшигчээр бүртгэхийг СЕХ-нд даалгалаа

Н.Номтойбаярын Үндэсний эвслийн гишүүн Н.Хуланг нэр дэвшигчээр бүртгэхийг СЕХ-нд даалгалаа

Сонгуулийн ерөнхий хороо “Үндэсний Эвсэл”-ийн гишүүн Н.Хуланг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан учир тэрбээр нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаад байсан юм. 

Тэгвэл шүүх уг асуудлыг өнөөдөр хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа. нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Н.Хулангийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүнийг нэр дэвшигчээр бүртгэхийг СЕХ-нд даалгаж шийдвэрлэлээ.