Х.Баттулгыг шүүмжлэгчид сонгуулийн уулзалтад нь оролцохоор Хөвсгөлд очжээ

Х.Баттулгыг шүүмжлэгчид сонгуулийн уулзалтад нь оролцохоор Хөвсгөлд очжээ

2024 оны УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойрог буюу Булган, Эрдэнэт, Хөвсгөл аймагт Ерөнхийлөгч асан Х.Баттулга нэр дэвшиж буй. Тэгвэл түүнийг шүүмжилдэг Ардчилсан намын зарим гишүүд Х.Баттулгын уулзалтад оролцохоор Хөвсгөлд очжээ. 

Тодруулбал, Д.Сосорбарам, Э.Бат-Үүл, Ц.Чинбат нарын дөрвөн хүн очсон байна. Тэдний хувьд "Х.Баттулгыг Оросын бие төлөөлөгч байж болзошгүй, түүгээр дамжуулан Кремлийн бодлого манайд хэрэгжиж байна. Монголын том төслүүдийг Х.Баттулга гацаасан" зэргээр ил шүүмжилдэг бөгөөд уулзалтын үеэр Х.Баттулгатай уулзаж энэ талаар ярьж магадгүй байгаа аж.