Ирэх аравдугаар сард Сингапурт тоглох "Монгол хаан" жүжгийн тасалбар худалдаанд гарчээ

Ирэх аравдугаар сард Сингапурт тоглох "Монгол хаан" жүжгийн тасалбар худалдаанд гарчээ

Өнгөрсөн онд Лондон хотын Уэст Эндийн Колизум театрт 17 удаа тоглож, 42 мянга гаруй үзэгчдэд толилуулсан “Монгол хаан” жүжиг олон улсын аялан тоглолтдоо бэлтгэж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Энэ хүрээнд Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжгийг найруулагч Б.Баатарын шинэчилсэн найруулгаар “Монгол хаан” нэртэйгээр Ази тивд ирэх аравдугаар сард нээнэ. Ингэхдээ аравдугаар сарын 17-нд Сингапур улсад анхны тоглолтоо хийхээр болсон бөгөөд жүжгийн тасалбар худалдаанд гарчээ.