"Өгөөж чихэр боов" ХХК зэрэг байгууллагууд Л.Энх-Амгаланд 620 сая төгрөгийн хандив өгчээ

"Өгөөж чихэр боов" ХХК зэрэг байгууллагууд Л.Энх-Амгаланд 620 сая төгрөгийн хандив өгчээ

УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшиж буй нэр дэвшигчдийн хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайлан олон нийтэд ил болсон. 

Тэгвэл УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойрог Хөвсгөл, Булган, Орхон аймагт нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хандивын мэдээллийг хүргэж байна.  Түүний хандивын дансанд 967.5 сая төгрөг цуглажээ. Үүний 620 сая төгрөгийг нь хуулийн этгээдээс хандивласан байна. Тухайлбал,  "Өгөөж чихэр боов" ХХК, "Энержи ресурс" ХХК, "Ухаа худаг ус хангамж" зэрэг компаниуд үйл ажиллагааны орлогоосоо хандив өгсөн байна.

Үүнээс тэрбээр 144.1 сая төгрөгөөр нь сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлж, сонгогчдод тараасан байна. Мөн сонгуулийн сурталчилгаагаа радио телевизээр явуулахад 4.3 сая, цахим орчин ашиглах зардалд 31.5 сая, сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардалд 296 сая төгрөгийг зарцуулсан байх аж.