Н.Лхагвадорж: Сонгинохайрхан дүүрэгт иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор данс руу нь мөнгө шилжүүлж байна

Н.Лхагвадорж: Сонгинохайрхан дүүрэгт иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор данс руу нь мөнгө шилжүүлж байна

АН-ын Хэрэг эрхлэх газраас 2024 оны сонгуулийн үйл явцын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж "Энэ удаагийн сонгуульд иргэдийн саналыг худалдаж авах магадлалтай байгаа хэд хэдэн үйлдлүүд байна. Сонгинохайрхан дүүрэгт иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор иргэдийн данс руу мөнгө шилжүүлж, иргэдэд мөнгө өгч байгаа явдал яг одоо гарч байна. АН-ын хэрэг эрхлэх газрын хуулийн албаныхан энэ асуудлыг газар дээр нь таслан зогсоохоор ажиллаж байна. Цаашид 13 тойрогт нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийг энэхүү сонгуульд оролцож байгаа нам, эвслүүдийг хуулийн дагуу сонгуульдаа оролцохыг уриалмаар байна. Зарим нам, эвслүүд зөвхөн өөрийн намын гишүүдийг дугуйлсан тохиолдолд тухайн саналын хуудас хүчинтэй гэсэн ухуулгыг хийсэн байна" гэлээ.