Сонгуульд санал өгсөн иргэдэд бэхээр бус зориулалтын үзгээр тэмдэглэгээ хийж байна

Сонгуульд санал өгсөн иргэдэд бэхээр бус зориулалтын үзгээр тэмдэглэгээ хийж байна

УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00-22:00 цагт улс даяар зохион байгуулагдана. 

Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт нийт 2,198 санал авах байр бэлдээд байгаа юм. Санал өгсөн сонгогчдын хуруунд бэхэн тэмдэглэгээ хийдэг. Ингэхдээ зориулалтын бус бэх ашиглан, иргэдийн гар, хурууг бохирдуулдаг. Тэгвэл энэ удаагийн сонгуульд тийм асуудал үүсэхгүй аж. Энэ талаар СЕХ-ноос өгсөн мэдээллээр санал өгсөн иргэдийн гар дээр өмнөх шиг бэхэнд дүрж, тэмдэглэгээ хийхгүй. Зориулалтын үзэг ашиглаж байгаа аж.